/ ОРЧИНДОО АЮУЛ УЧРУУЛЖ БОЛОХ АМЬТАНЫГ ЗОХИХ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙЛГАХ

ОРЧИНДОО АЮУЛ УЧРУУЛЖ БОЛОХ АМЬТАНЫГ ЗОХИХ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙЛГАХ

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход хүмүүс рүү халдах явдал ихсэх хандлагатай байна Иймд:

Монгол Улсын Иргэний хуулийн 501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

501.1.     Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

201.1.  Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

201.2.  Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зохих хамгаалалттай байлгах гэдэг нь хушуувч, хүзүүвчтэй байлгах.

Хашаандаа нохой тэжээх тохиолдолд дараахи зүйлүүдийг анхаарахыг зөвлөж байна.

  • Өдөр нь нохойгоо сул тавихгүй байнга уяатай байлгах
  • хаалгандаа нохойтой гэсэн анхааруулга пайзтай болох
  • орой 23.00 цаг хүртэл сул тавихгүй байх
  • мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах

Орон сууцанд тэжээдэг нохойн эздэд мөн  дээрхи зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна Гадагшаа гаргах тохиолдолд хушуувч, хүзүүвчтэй авч явахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна