Мэндчилгээ PDF Print E-mail

Эрхэм та Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн цахим хуудсанд зочилж байгаад баяртай байна.

Цахим хуудсанд Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, харьяа тасаг, албадын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил, сургалт-хүний нөөц, эрүү хэв журмын нөхцөл байдалтай холбоотой статистик мэдээ, мэдээллийг  авах боломж өгнө гэдэгт найдаж байна.

Иргэддээ нээлттэй байж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд иргэд та бүхэн цагдаагийн байгууллагыг дэмжин тусалж, амар тайван амьдралын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Танд цахим хуудсанд зочилсонд талархахын хамт ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг цагдаагийн хэлтсийн  нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ

 

Мэдээлэл

2012 оны 05-р сарын 08-нд

-Дүүргийн хэмжээнд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 37 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 7 үйлдлээс танхай-2, хулгай-3, хүний амь нас хохирсон-2  бүртгэгдэв.

- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 22 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Үйл явдалын тойм

Сэрэмжлүүлэг

Нэг ангийхан