/ Соёл, соён гэгээрүүлэх ажил

Соёл, соён гэгээрүүлэх ажил

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Соёл, соён гэгээрүүлэх ажил” (код-940)-ын 940.2.5 Соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Гоо зүйн боловсрол олгох уран бүтээл” тусгай хөтөлбөрийн хүрээнд хамт олны эерэг уур амьсгал, урлаг соёлын сургалт, нөлөөллийн арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Соёлын ордонтой хамтран Налайх дүүргийн 6 дугаар хорооны “RED ROCK RESORT” амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээнд тус цагдаагийн газрын харьяа нэгжийн ахлах албан тушаалтан, тасаг, нэгжийн дарга, удирдлагууд гэр бүлийн хамт 109 хүнийг хамруулж, өглөөний дасгал, уран зураг, шавар урлал, скаут пионер сургалт, 1970-1980 оны зохиомжит хөтөлбөр зэрэг арга хэмжээнүүдэд оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна