/ “БҮРЭН УГААЖ БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛЪЯ”

“БҮРЭН УГААЖ БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛЪЯ”

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас өөрийн өмчийн эзэмшил, ашиглалтад байгаа газар объект, орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, хөрсний бохирдлыг бууруулах, орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагт уриан доор 150 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр цагдаагийн газар, хэлтэс, нэгжийн байр гадна орчинд болон дүүргийн 13, 42 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах 1,2 км урттай үерийн далан, Баянзүрх, Улиастай гүүр орчмын 2 байршилд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 15,5 тонн хог төвлөрүүлэн ТҮК-5 компанийн автомашинаар цугларсан хог, хаягдлыг тээвэрлэн зөвшөөрсөн цэгт байршуулж, цахим орчинд ухуулга, нөлөөллийн арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна