/ Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлье.

Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлье.

Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлье.
Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд оролцох, худалдах, худалдан авах үйл ажиллагааны явцад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн. Тэр тусмаа сүүлийн үед залилан мэхлэгч этгээдүүд иргэдийг итгэн үнэмшүүлэхийн тулд улам бүр боловсронгуй, нарийн арга ашиглах болсон. Жишээлбэл, хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн “гоёсон” залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл үүсгэж мөнгө, цаг хугацаагаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн Цахим орчинд онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхээр утасны дугаараа үлдээсэн иргэдтэй тухайн дэлгүүрээс холбогдож байгаа мэтээр хуурч мэхлэн утсаар ярьж, худалдан авах барааны төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авах гэх мэт.
Иймд, Цагдаагийн байгууллагаас иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг ялган танихад дараах сэжүүрүүд танд тус болно.
Худалдах, худалдан авах үйл ажиллагааны явцад:
Онлайн худалдааны дэлгүүрээс бараа, эд материал худалдан авах гэж буй иргэд тухайн дэлгүүрийн пэйж хуудсанд хандсан иргэдийн хандалтыг, бичсэн мэдээлэлтэй танилцах, ямар хугацаанд үйл ажиллагаа явуулсан эсэх, хуудас хөтлөгчтэй холбогдох утасны дугаараар заавал холбогдож тодруулж байх.
Маш бага хэмжээний эрсдэл /эрсдэлгүй хөрөнгө оруулалт/-д өндөр өгөөж санал болгох:
Эрсдэл, өгөөж хоорондоо шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд танд санал болгож буй өгөөж ихсэх тусам эрсдэл дагаад өсдөг. Иймээс өндөр өгөөж санал болгосон хөрөнгө оруулалтаас болгоомжилж дахин нэг нягтлаарай. Ингэхдээ тухайн хөрөнгө оруулалт нь эрсдэл багатай эсвэл эрсдэлгүй үед хэрхэн ийм өндөр өгөөж бий болгосныг шалгахаас гадна ижил төрлийн бусад хөрөнгө оруулалт ямар эрсдэлийн түвшинд хэдий хэмжээний өгөөж хүртээж буйг харьцуулан дүгнэх хэрэгтэй. Залилан үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ихэвчлэн өндөр өгөөж санал болгодгийг мартаж болохгүй.
Шахалт үзүүлэх тактик:
• Хугацаа дуусах дөхөж байна. Амжиж хөрөнгө оруулаарай!
• Эхний 50 хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай санал. Энэхүү боломжийг бүү алдаарай!
• 2000 гаруй хүн хөрөнгө оруулалт хийгээд байна. Та юу хүлээж байна?
• Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулбал тусгай хөнгөлөлт эдлэнэ.
Энэ мэт хязгаарлагдмал саналуудаас эхлээд хугацаатай бэлэг, хөнгөлөлт үзүүлэх зэрэг аргын гол нууц нь иргэдийг мөнгөө юу ч бодолгүйгээр, тооцоолол хийх хугацаа олголгүйгээр хөрөнгө оруулахад яаруулж буй хэрэг. Ер нь шахалтын иймэрхүү арга барилыг хөрөнгө оруулалтын залилан мэхлэх гэмт хэрэгт л голлож ашигладаг. Иймээс иргэн Та хөрөнгө оруулалт хийхийн өмнө эхлээд юунд хөрөнгө оруулалт хийж байгаагаа анхаарч нэг шалга. Хэрэв итгэлгүй байвал сэтгэл хөдлөлөөр хандсан хөрөнгө оруулалтаас шууд татгалзаарай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна