/ Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Прокурорын газартай хамтран

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Прокурорын газартай хамтран

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Прокурорын газартай хамтран 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 47 алба хаагчдад “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмууд, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх нь” сэдэвт сургалт, зөвөлгөөнийг зохион байгуулсан. Уг сургалт, зөвөлгөөнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цэдэн-Иш, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Эрдэнэсоёл, хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганчимэг, хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Эрдэнэтөр нар оролцон алба хаагчдын эрх зүйн түвшин тогтоох чиглэлээр сонжуур авч 18 оноо авсан Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Содбилэгт дурсгалын зүйл гардуулж, мөн 2022 оны эхний 10 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд процессын зөрчил дутагдалгүй шалган шийдвэрлэж бусдыгаа хошуучлан ажилласан Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Содбилэг, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Ганзориг нарыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна