/ ХАМТРАН АЖИЛЛАХ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХАМТРАН АЖИЛЛАХ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Тус хэлтсийн хурлын зааланд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагаас дүүргүүдийн шуурхай удирдлагын тасгийн дарга, мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар цуглаж хэлтсийн дарга иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргээс өөрийн хяналтад онц ноцтой, ээдрээ төвөгтэй, хохирол ихтэй, мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа хэрэг, материалыг бүртгэн авч, нэг бүрчлэн танилцаж, шалгалтын явцад хэргийн нөхцөл байдал, бодитой сэжиг таамаглал дэвшүүлж илрүүлэх, шуурхай шийдвэрлэхэд анхаарч шалгах ажиллагааны арга тактикийн талаар хугацаатай зааварчилгааг өгч, тогтоосон хугацаанд хийсэн ажлын биелэлтийг нь эргэж тооцож ажиллаж байгаа талаар, тасгийн даргын хяналт, шуурхай удирдлагын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, санал солилцох, хамтран ажиллах талаар уулзалт хийлээ. Уулзалтанд хэлтсийн дарга, тасгийн дарга нар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дарга нараас 9, мэдээлэл, судалгааны ажилтан 29 алба хаагч оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна