ХЭВ ЖУРМИЙН ТАСАГ PDF Print E-mail

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН
НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс  анх Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгж хороо захиргаадыг өөрчлөн,  дүүргүүдийн Ардын Депутатын Хорооны Гүйцэтгэх захиргаа байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 сарын 14-ны өдрийн 79-р зарлигаар  Найрамдалын район байгуулсантай холбогдуулан тухайн үеийн НАХЯ-ны Сайдын 1965 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 333 тоот тушаалаар Цагдан Сэргийлэх 5 дугаар  ангийг татан буулгаж, Найрамдалын районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цагдан Сэргийлэх Хэлтсийг  байгуулжээ.

1977 онд тус Хэлтэст Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах тасаг, Сэргийлэн хамгаалах, жижүүр, паспорт, хүүхэд, эрүүгийн тоо бүртгэлийн албадууд зохион байгуулж орон тоо бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Тухайн үед Сэргийлэн хамгаалах алба нь 12 хороотой, 2 хорооны дунд 1 хэсгийн байцаагч, 15 цагдаагийн орон тоотой, албаны ахлах байцаагчаар, цагдаагийн хошууч Гончиг ажиллаж байсан байна.

1981 онд Сэргийлэн хамгаалах алба нь тасаг болон өргөжиж тасгийн даргаар ЗХУ-ын Орёлын автын инжинерийн дунд сургууль төгсөж ирсэн цагдаагийн ахлах дэслэгч Түмэн-Өлзийг томилох үед тус дүүрэг 14 хороотой, 2 хорооны дунд 1 хэсгийн байцаагч,  хорооны хүн амын тооноос хамааран хорооны цагдаа 1-2 орон тоотойгоор үүрэг гүйцэтгэж, 5 дугаар хороог хэсгийн байцаагч, цагдаагийн  хошууч Шархүү  дангаар хариуцан ажиллаж байжээ.

Мөн 11,12 дугаар хороог анхны эмэгтэй хэсгийн байцаагч, цагдаагийн  ахмад Мөнхтогоо хариуцан ажиллаж байсан байна.

Тэр үеэс өнөөг хүртэл алба хаагчдын бүтэц, орон тоо, техник хангамж нэмэгдсэнээр өнөөдрийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн хэмжээнд өргөжин хөгжиж иржээ. Өнөөгийн  тус тасаг нь:

Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга,

цагдаагийн хошууч Г.Арсланхуяг


13-р хороололын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн

хошууч Ш.Дамдинбазар

Амгалангийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

Д.Алтанбилэг

Шархадны цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч

Х.Батжаргал

 

Хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

Б.Баярсайхан

Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн

ахлах дэслэгч Ч.Мөнхбаатар

Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа

Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн

хошууч А.Нямаа

Хэв журмын тасаг болон бие даасан тасгийн дарга нар ахлахууд

Хэв журмын тасаг болон бие даасан тасгийн дарга нар ахлахууд

Хэв журмын тасаг болон бие даасан тасгийн дарга нар

Хэв журмын тасгийн дарга ахлахууд

Сансарын  Цагдаагийн тасгийн хамт олон

13-р хороололын Цагдаагийн тасгийн хамт олон


-       Сансарын цагдаагийн тасаг

-       13-р хорооллын цагдаагийн тасаг

-       Шархадны цагдаагийн тасаг

-       Амгалангийн цагдаагийн тасаг

-       Гачууртын цагдаагийн тасаг

-       Жижүүрийн шуурхай алба

-       Хүүхдийн алба

-       Эрүүлжүүлэх байр гэсэн бүтэц орон тоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт

гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Нийгмийн хэв журам хамгаалах зорилготойгоор ажил үүргээ гүйцэтгэж байна.

Тус хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн даргаар 1981-1984 он хүртэл хошууч Н.Түмэн-Өлзий, 1984-1986 онд хошууч Н.Доржгочоо, 1986-1988 хошууч Л.Лхагваа, 1988-1992 онд хошууч Ц.Хүрэлбаатар, 1992-1998 онд дэд хурандаа С.Чулуунбат, 1998-2001 онд Н.Баярмагнай, 2001-2007 онд дэд хурандаа  Б.Эрдэнэном, 2007-2008 онд хошууч Г.Эрдэнэбаатар, 2009 оноос одоог хүртэл хошууч Г.Арсланхуяг нар удирдан ажиллаж байна.

Нийгмийн хэв журам хамгаалах тасаг  нь  2000 онд Цагдаагийн ерөнхий газрын  Хэв журмын албаны анхны “Хөдөлмөрийн аварга”  Хэв журмын тасгаар шалгаран  МЗХ-ны “Цэргийн алдар” алтан медалиар, 2002, 2003, 2004 оны Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын “Хөдөлмөрийн аварга” Хэв журмын тасгаар, 2009, 2011 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын “Хөдөлмөрийн аварга” Нийгмийн хэв журам хамгаалах тасгаар тус тус шалгарч, 2009 оны ажлаар тус тасгийн ГХУС, АСТ, Хүүхдийн алба, Эрүүлжүүлэх байр нь Нийслэлийн цагдаагийн газрын  аваргаар шалгарсан амжилтуудыг дурьдахад  таатай байна.

Тус тасгийг удирдан ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай, Б.Эрдэнэном нар НХЖХГ-ын дэд дарга, ЦЕГ-ын хөдөлгөөнт эргүүлийн газрын даргаар дэвшин үр бүтээлтэй  ажиллаж байна.

Манай хамт олны дунд хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа Тэргүүний алба хаагчид олон байгаа нь бахархалтай байна.

Тухайлбал: ЦЕГ-ын 2 удаагийн “Хөдөлмөрийн аварга” эргүүлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Батхүрэл, Цагдаагийн “Алдар” тэмдэгт цагдаагийн хошууч Г.Арсланхуяг, Ш.Дамдинбазар, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Мөнхбаатар, цагдаагийн дэслэгч Б.Батзориг, С.Амартайван, цагдаагийн ахлах ахлагч Д.Машбат, цагдаагийн дэд ахлагч Г.Дэмчиг, Цагдаагийн “ Гавъяа” тэмдэгт цагдаагийн дэд хурандаа Д.Батмөнх, Р.Ариунболд, цагдаагийн хошууч Г.Арсланхуяг, цагдаагийн ахлах ахлагч Д.Хүрэлбаатар, И.Цогтбаатар, Д.Машбат, цагдаагийн ахлагч Л.Мөнхбат нар болно.

Хөдөлмөр бүтээлээрээ намтар түүхээ баяжуулж байгаа тасгийн хамт олон ахмадуудынхаа буянт үйлсийг сэвтээхгүй, залуу халаа болж төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлэх зориг эрмэлзлэл дүүрэн гар сэтгэл нийлэн ажиллаж байна.

VI-р хороо

Ахмад Э.Алтангэрэл

Дэслэгч А.Оюун-Эрдэнэ

Ахлах дэслэгч Э.Алтангэрэл Дэслэгч Ч.Ганбат
Утас: 99136530 Утас: 96001391


XIII-р хороо

XIII-р хороо

Ахлах дэслэгч Ө.Батбаяр

Дэслэгч А.Оюун-Эрдэнэ

Ахлах дэслэгч Ө.Батбаяр Дэслэгч А.Оюун-Эрдэнэ
Утас: 98610859 Утас: 98703742


XIV-р хороо
XIII-р хороо

Дэслэгч Б.Өсөхбаяр

Дэслэгч Б.Өсөхжаргал
Утас: 96068787


XV-р хороо
XV-р хороо

Дэслэгч Г.Пүрэвдэлгэр

Дэслэгч

Дэслэгч Г.Пүрэвдэлгэр дэслэгч Я.Наранбаасан
Утас: 99974362 утас:68658895


XVIII-р хороо
XVIII-р хороо

Дэслэгч Г.Пүрэвдэлгэр

Ахмад Б.Гантөмөр
Утас: 98612805


XVII-р хороо
XVII-р хороо

Дэслэгч Э.Жинхүү

Дэслэгч Б.Наранбаатар

Дэслэгч Э.Жинхүү Дэслэгч Б.Наранбаатар
Утас: 96067176 Утас: 98633615


XIX-р хороо

Дэслэгч Д.Батхишиг

Дэслэгч Д.Батхишиг
Утас: 98023663


XXII-р хороо

Дэслэгч Д.Төгс-Эрдэнэ

Дэслэгч А.Эрдэнэцэцэг

Дэслэгч М.Одонхүү

Дэслэгч Д.Төгс-Эрдэнэ Дэслэгч А.Эрдэнэцэцэг Дэслэгч М.Одонхүү
Утас: 93127246 Утас: 93024502 Утас: 50055221


XVII-р хороо
XXIV-р хороо

Дэслэгч Б.Гүррагчаа


Дэслэгч Б.Гүррагчаа ахмад  Төрбат
Утас: 88198787 Утас: 99745103











 

Мэдээлэл

2012 оны 05-р сарын 08-нд

-Дүүргийн хэмжээнд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 37 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 7 үйлдлээс танхай-2, хулгай-3, хүний амь нас хохирсон-2  бүртгэгдэв.

- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 22 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Үйл явдалын тойм

Сэрэмжлүүлэг

Нэг ангийхан